Galaxy S4-ын (I9500) Cистемийн эрх нээх, CWM суулгах заавар
Galaxy S4-ын GT-I9500 загварт Системийн эрх нээх (Root), тусгай Кернел суулгах, тусгай Recovery цэс суулгах зэрэг үйлдлүүдийг хийх зааварчилгааг хүргэж байна. Шулуухан хэлэхэд удахгүй нэмэгдэх Project Seo тусгай ROM-ыг суулгахад шаардагдах Recovery цэсийг суулгах тухай юм. Өнөө шөнөдөө багтан Project Seo ROM-ын эхний хувилбарыг та бүхэндээ танилцуулах байх гэдэгт итгэлтэй байна. Учир нь би хөгжүүлэгч нь биш ;)
GT-I9500 Odin + Root + CW Kernel
Файлын нэр: i9500root+odin+CW kernel.zip
Хэмжээ: 22.13 MB
Байршуулагч: Version.Mn (MEGA), iSeo98 (Zone)
Шейр: MEGA, Zone
ТАТАХ> [ MEGA ] - [ Zone ]
GT-I9500 CWM 6.0.4.6
Файлын нэр: GT-I9500-CWM-6.0.4.6.tar
Хэмжээ: 7.5 MB
Байршуулагч: Version.Mn
Шейр: MEGA, Zone
ТАТАХ> [ MEGA ] - [ Zone ]
Заавар - Системийн эрх нээх
1. Шаардлагатай файлуудыг татаж авах.
2. "Zip" файлаар байгаа тул WinRar юмуу WinZip ашиглан задла.
3. Задласны дараа 2 хавтас болон Odin програмтай холбоотой файлууд үүссэн байх ёстой бөгөөд та утсаа унтраагаад Download Mode-оор асаан USB кабелаар компьютертэйгээ холбох ёстой. Download Mode-оор асаахын тулд Дуу багасгах, Голын товч ба Асаах товч гэсэн 3 товчоо зэрэг бөгөөд дэлгэцээ асан астал хамтад нь дараастай байх хэрэгтэй.
4. Odin програм руу ороод PDA хэсэгт Root file хавтсан дахь "CF-Auto-Root-ja3g-ja3gxx-gti9500.tar.md5" файлыг сонгож өгнө. Odin програмын зүүн дээд хэсэг дэх "ID:COM" хэсэг цэнхэр өнгөтэй болж утсыг тань амжилттай холбогдсоныг мэдэгдэх болно. Хэрэв тэгээгүй бол USB кабелаа дахин холбож үзээрэй.
5. Start даран ажиллагааг идвэхжүүлнэ. Зүүн доод буланд ажиллаж буй процесс илэрхийлэгдэх бөгөөд Done гэсэн мэдэгдэл гарах хүртэл утас, ком, кабелаа оролдолгүй тэвчээртэй хүлээгээрэй.
Заавар - СW Kernel суулгах
1. Шаардлагатай файлуудыг татаж авах.
2. "Zip" файлаар байгаа тул WinRar юмуу WinZip ашиглан задла.
3. Задласны дараа 2 хавтас болон Odin програмтай холбоотой файлууд үүссэн байх ёстой бөгөөд та утсаа унтраагаад Download Mode-оор асаан USB кабелаар компьютертэйгээ холбох ёстой. Download Mode-оор асаахын тулд Дуу багасгах, Голын товч ба Асаах товч гэсэн 3 товчоо зэрэг бөгөөд дэлгэцээ асан астал хамтад нь дараастай байх хэрэгтэй.
4. Odin програм руу ороод PDA хэсэгт OpenRecovery-TWRP2.7 хавтсан дахь "openrecovery-twrp-2.7.0.0-i9500.tar" файлыг сонгож өгнө. Odin програмын зүүн дээд хэсэг дэх "ID:COM" хэсэг цэнхэр өнгөтэй болж утсыг тань амжилттай холбогдсоныг мэдэгдэх болно. Хэрэв тэгээгүй бол USB кабелаа дахин холбож үзээрэй.
5. Start даран ажиллагааг идвэхжүүлнэ. Зүүн доод буланд ажиллаж буй процесс илэрхийлэгдэх бөгөөд Done гэсэн мэдэгдэл гарах хүртэл утас, ком, кабелаа оролдолгүй тэвчээртэй хүлээгээрэй.
Заавар - СWM Recovery цэс суулгах
1. Шаардлагатай файлуудыг татаж авах.
2. "Zip" файлаар байгаа тул WinRar юмуу WinZip ашиглан задла.
3. Задласны дараа 2 хавтас болон Odin програмтай холбоотой файлууд үүссэн байх ёстой бөгөөд та утсаа унтраагаад Download Mode-оор асаан USB кабелаар компьютертэйгээ холбох ёстой. Download Mode-оор асаахын тулд Дуу багасгах, Голын товч ба Асаах товч гэсэн 3 товчоо зэрэг бөгөөд дэлгэцээ асан астал хамтад нь дараастай байх хэрэгтэй.
4. Odin програм руу ороод PDA хэсэгт татаж авсан "GT-I9500-CWM-6.0.4.6.tar" файлыг сонгож өгнө. Odin програмын зүүн дээд хэсэг дэх "ID:COM" хэсэг цэнхэр өнгөтэй болж утсыг тань амжилттай холбогдсоныг мэдэгдэх болно. Хэрэв тэгээгүй бол USB кабелаа дахин холбож үзээрэй.
5. Start даран ажиллагааг идвэхжүүлнэ. Зүүн доод буланд ажиллаж буй процесс илэрхийлэгдэх бөгөөд Done гэсэн мэдэгдэл гарах хүртэл утас, ком, кабелаа оролдолгүй тэвчээртэй хүлээгээрэй.
0 Сэтгэгдэлтэй: