Хичээл,Зөвлөгөө

Хэрхэн шипи бэлдэх вэ?
Хүүхдүүд бид нар дүн гарах болхоор баахан шалгалт өгдөг шүү дээ. Харин тэр хооронд авьяасаа илрүүлэх алтан боломж гарч ирдэг билээ!! Энэ бол шипи.Одоо та нарт хэрхэн шипи бэлдэх хэдэн аргуудаас зааж өгье!!!

№1
1.  Дотроо цаастай нэг бал байдийшд сурталчилгааны зориулалттай. Татахаар цаас нь гарч ирээд буцаад орчихдог тэр цаасан дээр нь шипигээ наагаад тэгээл хэрэг болсон юмаа татаж харчаал багш хажуугаар явах үед энгэрийнхээ кармаанд хийгээд байвал багш анзаарахгүй.
2. Зарим утаснууд PDF, WORD, EXCEL-ийн файлыг уншдаг бол түүн дээрээ сайхан шипи гээ бэлдэж багшаас нууцаар зүгээр энгэрийн кармаатай ойрхон байлгахаар хараарай тэгэхгүй бол багш ирэхэд доод кармаандаа хийж амжихгүй шүү!!!
3. Тэр гаран дээр бичихийн хувьд бол жижиг цаасан дээр биччээл шуун дээрээ наачиж болно , тэгээл ханцуйгаа хойшлуулаал харчаал буцаал татчихна. :D
4.  Ардаа цэнхэр гэрэлтэй бичиг нь харагддаггүй үзэг байдаг тэрийг ашиглаад л шипидэж болно. Эсвэл зүгээр гардаггүй үзгээр нэг цаасан дээр чанга дараад хэвийг нь гаргаад биччих амархан. Багш нар барагтай л бол анзаарахгүй.
5.  Бас Шипигээ утсан дээрэ авч болно.Гэхдээ үзүүлэлт шаардана шүү!! Хамгийн доод талдаа 3.2 pix байх хэрэгтэй харин түүнээс дээш бол чиний хажууд ном байна л гэсэн үг!!
Сануулахад штринкний таглаан дотроо цаасаа хийж болкү шүү!! энэ бол хуучирсан.



Гэхдээ үүнийг байнга хэрэглээд байж болохгүй шүү!

Мөнгөө хэмнэж сурах нь ...

Орлого чинь багадаад зарлага чинь ихдээд байна уу? Тэгвэл та мөнгөө зөв зарцуулж чадахгүй байна л гэсэн үг. Тэгвэл үргүй зарлагаа багасгах хэрэгтэй. Мөнгийг үрэх амархан, харин олох хэцүү гэдэг. Таны санхүүгийн амьдралд тус болох хэдэн зөвлөмжийг толилуулъя.


1. Санамсаргүй байдлаар орж ирсэн мөнгөө шууд хадгаламж руугаа хий. Хүмүүс шагнал авах ч юм уу гэнэтийн байдлаар орж ирсэн мөнгийг үрэн таран хийчих гээд байдаг нь буруу.


2. Гэрийн ч бай, гар утас ч бай мөнгөндөө хэмнэлттэй ханд. Огт шаардлагагүй, хэрэгцээгүй юм ярих бүрт чинь мөнгө явж байгааг санагтун. Хов жив, элдэв асуудлыг утсаар бус, хаа нэгтээ уулзаж байгаад ярь.


3. Хуучин ном, өмсдөггүй хувцас гэх мэтийн танд хэрэгцээгүй юмаа хайрцаганд хийгээд хямдавтар үнээр зарчих. Төсөв тань бас л нэмэр болно.


4. Цалин буусан өдрөө дэлгүүр бүү хэс. Ямар ч шаардлагагүй юм авахад хүргэдэг эгзэгтэй үе. Баян болсон мэт мэдрэмжээ дарахын тулд хоёр хоног хүлээзнэ. Үүний дараа та арай эрүүл саруул дүгнэлт хийж, яг хэрэгцээтэй зүйлээ авах болно.


5. Ахуйн бодис оо саван, угаалгын нунтаг зэргийг бөөний төвөөс ахиухан авчих. 00-ын цаасыг ч мөн адил. Ганц нэгхнээр авсан юм дороо дуусаж, дахин авахдаа илүү мөнгө төлөх вий.


6. Дэгжин гоёл, моодны ээмэг гэх мэтийг авах гэж бүү яар. Үнэхээр танд хэрэгтэй байсан ч хямдрахыг хүлээ. Түүнчлэн сонсох дуртай дуугаа интернэтээс үнэгүй татаж авах, хуучин хувцсаа сэргээж, шинэчлээд өмсөж болно.


Өнгө таныг тодорхойлно

Улаан өнгө: Тэргүүлэх асар их чадавхийг агуулна. Зорилгодоо хүрэхдээ шургуу. Энерги сайтай, ааш араншин нь хурц, сэтгэл сайхантай. Муу тал нь хувиа хичээгч, бухимдуу.

Шар өнгө: Уран бүтээлч, оюунлаг. Хурц ухаантай, нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг. Муу тал нь залхуу, ичимхий, худалч.

Улбар шар: Хүнтэй эвсэг, тэнцвэртэй, хамтран ажиллах дуртай, зөн билэгч. Муу тал нь залхуу, гутрамтгай.

Цэнхэр: Байгалиас заяасан зан сайтай, хөөрүү ямар ч бэрхшээлийг туулан Давах найдвартай. Үнэнч, шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.

Хөх: Өглөгч бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай. Муу тал нь "үгүй" гэж чаддаггүй. Муу тал нь хүнд ашиглагдах нь олонтаа.

Нил ягаан: Оюун ухаан, сэтгэл санаа төгөлдөр. Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт үзэх тул хүнтэй таарамж муутай.

Ногоон: Анагаагчид, найдвартай, эвийг сахисан хүн. Муу тал нь хэт зөрүүд, юмыг хүндээр тусгадаг.

Ягаан: Санхүү, эд зүйлийн амжилт шаргуу, зорилгодоо хүрдэг хүмүүс. Өндөр тушаалтан байх нь элбэг аж. Муу тал нь хувиа хичээмтгий, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг золиосолж чадна.

Алтлаг шар: Сайн үйлс бүтээгч, өрөвчхөн хүмүүс. Муу тал нь "үгүй" гэдэггүйгээсээ болж муу хүмүүсийн атганд ордог.









0 Сэтгэгдэлтэй: