Технологи

Та интернэтийн хурдаа шалгах боломжтой

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээнүүдийн нэг болох дотоодын интернэтийн хэрэглээнд OOKLA компанийн интернэтийн хурд шалгах програмыг нэвтрүүлж, хэрэглэгчид та бүхэн өөрийн ашиглаж байгаа интернэтийн хурдаа бүрэн шалгах бололцоог болгож байна.

Ингэснээр Монгол Улсад интернэтийн үйлчилгээний хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө цаг үед хэрэглэгч та өөрийн ашиглаж буй интернэтийн хурдыг www.speedtest.mn цахим хуудсанд хандалт хийснээр хүссэн үедээ шалгах боломжтой болж байгаа юм. 

Энэхүү www.speedtest.net -г өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний хурд шалгах болон веб-д суурилсан сүлжээний оношлогооны програмуудаараа дэлхийд тэргүүлэгч Ookla компаний бүтээсэн бөгөөд өдөрт 2 сая гаруй интернэт хэрэглэгч өөрийн ашиглаж буй интернэтийн үйлчилгээний хурдаа шалган үйлчлүүлдэг байна.

Интернэт хэрэглэгч та бүхэн интернэтийн хурд шалгагч програмыг ашигласнаар дараах боломжуудыг авах болно. Үүнд:
-Өөрийн интернэтийн хурдыг шалгаж тодорхойлох
-Хэрэглэгч өөрийн ашиглаж буй интернэтийн хурдаа шалгасан үр дүнг баримтжуулан зураг хэлбэрээр хадгалж авах зэрэг боломжтой юм.

Ингэснээр та өөрийн хэрэглэж буй интернэтийн хурдаа үйлчилгээний гэрээнд заасан хурдад хүрч байгаа эсэхийг хялбархан тодорхойлох боломжтой болох юм.

Хэрэглэгч та www.speedtest.mn цахим хуудсанд хандаж өөрийн ашиглаж буй интернэтийн хурдаа шалгаад үзээрэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Firefox -ын шилдэг хэрэгтэй нэмэлтүүд #1 /шинэчлэв/

  Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг Firefox /Галт үнэг/ хэмээх интэрнет хөтөчд зориулагдсан шилдэг нэмэлтүүдийг танилцуулж байна. Та суулгаад аваарайСуулгахдаа Firefox -> Add ons цэс рүү ороод Search all add ons хэсэг нэрийг нь бичиж хайгаад Install дарж суулгаарай.
1.  Memory Fox
Уг нэмэлтийн тусламжтайгаар галт үнэгийн рам хэрэглээг эрс багасгах юм.
Миний хийсэн туршилт: Уг нэмэлтийг ажиллуулаад firefox.exe ийн зарцуулж байгаа рам хэрэглээг харахад 20мб орчим байсан бөгөөд идэвхгүй болгож үзтэл 150мб хүрсэн юм. Жич: адилхан сайтууд нээлттэй байсан.
2. Ad block plus
Та удаан интэрнеттэй бас том том портал, болон мэдээний сайтууд руу ороход флэш сурталчилгаа ихээр гарч таны хөтөчийг гацааж байвал энэ яг таньд тохирно.
Ямар нэгэн флэш сурталчилгаа дээр курсороо аваачхад дээд буланд нь Block гэж гарж ирнэ. Block дараад цаашид харагдахгүй болгоно. Мөн янз бүрээр шүүлтүүр тавьж сурталчилгааг блоклоно.
3. FireBug
Вэб хөгжүүлэгчдэд их хэрэгтэй нэмэлт. Суулгасны даараа хүссэн элемент дээрээ аваачаад Inspect element with Firebug дарж эх кодыг нь харна.
4.  Read it Later
Энийг суулгаснаар вэб хуудсуудыг оффлайн горимд уншихаар татаж авж болно. Гэртээ интэрнетгүй, ажил дээрээ унших завгүй хүмүүс татаж аваад л гэртээ хариад уншиж болох нь
5. Personas
Хаяг: https://addons.mozilla.org/en-US/firefox/personas/   хаяг руу орж хүссэн арьсаа галт үнэгтээ суулгаарай.
6. Xmarks Sync
Та олон төрлийн хөтөч хэрэглэдэг болон олон компьютер дээр ажилдаг бол bookmark ,  history, хадгалсан нууц үгээ sync хийх боломжтой.
7. Firefox Монгол хэлний алдаа шалгагч  /Mongolian spell checking dictionary/

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/mongolian-spell-checking-di/
8.  Mongolian ASCII to Unicode Converter /Арзгар үсэг хөрвүүлэгч Firefox нэмэлт/

Суулгах хаяг: https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/241034/
Дээрх 2 нэмэлтийг хийсэн дусал блогын алмаст гүн талархал илэрхийлье

Веб сайт хэрхэн ажилладаг вэ?

Веб сайт гэж юу вэ?
Веб сайт гэдэг нь хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Яг л тооцоолуур дээр бичиг баримтын файл байдаг шиг. Гэхдээ веб дээр харуулах зорилгоор хийгдсэн арай жаахан өөр файлууд. Хэрэв та веб сайттай болох гэж байгаа бол юуны өмнө веб сайтаа ямар нэгэн програм ашиглаж бүтээнэ. HTML, javascript, CSS, PHP зэрэг ер нь ямар ч технологи ашигласан бай веб хэмээх файлууд байна. Түүнийгээ сервер дээр байрлуулах хэрэгтэй.

Сервер гэж юу вэ?
Сервер гэдэг нь интернетэд холбогдсон компьютер юм.

IP хаяг гэж юу вэ?
Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон хаягтай байдаг. Тэр хаягаараа интернеттэй холбогдож харилцаж байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Яг л Монгол улсын, Улаанбаатар хотын, СБ дүүргийн 5-р хорооны 5-5тоотод оршин суугч нөхөр Алмаст гэсэн хаяг шиг IP хаяг бол цор ганц тэр тооцоолуурт зориулагдсан хаяг байдаг. Тэгэхээр таны веб сайт нэг тооцоолуур дээр байрлаад түүн рүү IP хаягаар хандаад нээж үздэг гэсэн үг.

Домэйн нэр гэж юу вэ?
Веб сайт ажиллуулахын тулд домэйн нэр гэсэн бас нэг ойлголт бий. Домэйн нэр бол веб сайт байрлаж буй серверийн IP хаягийг олох зам заагч ч гэж ойлгож болно. Таны сервер, серверийн IP хаяг солигдсон ч сайт руу тань хүмүүс домэйн нэрээр хандаад холбогдоод байх боломжийг олгодог юм. Бас IP гэх олон оронтой тоог тэр бүр хүн цээжлээд веб сайт руу хандах нь ховор. Үүнийг мөн домэйн нэр шийдэж байгаа юм. Гэхдээ домэйн нэр байхгүй дан сервер дээр ч мэдээллээ байрлуулаад IP хаягаар нээж бол болно. Тэгэхээр домэйн нэр бол халхавч, зам заагч юм. Жишээлбэл dusal.net гэсэн нэр нь манай серверийн 38.127.225.237 гэсэн IP хаягийг таны тооцоолуурт хэлж өгч байгаа гэсэн үг. Энэ IP хаяг маань солигдож ч болно. Гэсэн ч dusal.net гэсэн домэйн нэр маань бол хэвээрээ байж л байна. Тэгэхээр нэг ёсны үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс веб сайт анх нээхдээ домэйн нэр худалдан авах газраа маш зөв сонгох нь чухал байдаг. Хэрвээ та домэйн нэрээ алдвал тэр нэрээр ханддаг байсан бүх хэрэглэгчээ, хайлтын системд илрэх холбоос гээд олон зүйлсийг нэг дор алдаж орхих харамсаад барахгүй том асуудал гарна гэсэн үг. Зарим асуудлуудаас болоод домэйн нэрээ алдсан тохиолдлууд цөөнгүй байдаг.

Харин сервер гэдэг нь интернет дэх нэг тооцоолуур л юм гэж дээр хэлсэн. Тэр тооцоолуур дээр тусгай серверийн програм хангамж ажиллаж байдаг. Серверийг интернетээс олохын тулд тэр серверийн IP хаягийг мэдэх хэрэгтэй. Серверийн хувьд байнга ижил IP хаягтай байх нь тохиромжтой байдаг. Тийм солигддоггүй IP хаягийг Dedicated IP хаяг гэж хэлдэг. Real IP гэсэн ойлголт бол миний мэдэхээр байхгүй. Public IP гэсэн ойлголт бол бий. Энэ нь интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаяг юм. Бас public гэдгийн эсрэгээр Local IP гэж бий. Энэ нь зөвхөн дотоод сүлжээн дэх төхөөрөмжийн IP хаяг юм. NAT гээд технологийг ашиглаад олон компьютерыг нэг public IP хаягтайгаар интернетэд холбодог. Local IP хаяг бол зөвхөн тэр дотоод сүлжээн дотор л ашиглагдана. Тиймээс ийм NAT-тай тохиолдолд тэр сүлжээн дэх аль нэг тооцоолуур дээр сервер ажиллуулсан тохиолдолд port forward зэрэг чиглүүлсэн тохиргоо хийж өгөөгүй бол шууд Public IP хаягаар аль нэг тооцоолуурт шууд хандах боломжгүй байдаг. Dynamic IP гэсэн Dedicated IP хаягийн эсрэг ойлголт бас бий. Энэ бол интернетэд холбогдох бүрт IP хаяг солигдож байхыг хэлдэг. Бараг бүх DSL холболтууд ийм динамик аипи хаягтай байдаг. Ийм интернет холболттой тохиолдолд та тооцоолуур дээрээ сервер байрлууллаа гэхэд тэр серверийг интернетээс олж хандах хаяг нь байнга солигдох тул бас л серверт тохиромжгүй юм. Гэхдээ үүнийг шийдэж өгдөг Dynamic DNS үйлчилгээнүүд интернетэд байдаг. Мөн үүнтэй холбоотой DNS буюу домэйн нэрийн серверүүд гэсэн ойлголтыг бас ажиллах зарчмыг ойлгох хэрэгтэй болно. Нэрийн серверүүд гэдэг нь домэйн нэрийг бичээд хүн хандах үед хэрэглэгчийн веб хөтөч (IE, Firefox г.м)-д серверийн IP хаягийг хэлж өгдөг серверүүд юм. Тэгэхээр та домэйн нэртэй бол түүндээ өөрийн IP хаягийг DNS record гэгч зүйлээр тохируулж зааж өгдөг. Үүнийг нэрийн серверүүд бүртгэж авснаар интернетийн аль нэг өнцгөөс хэн нэгэн хүн домэйн нэрээр нэвтрэхийг хүсэхэд хүсэлтийн дагуу IP хаягийг хэлж өгч, тухайн хүний тооцоолуур тэр IP хаягаар нь серверт холбогддог. Мөн тэр серверт холбогдох үед сервер асаалттай байх хэрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр та веб сайт хийгээд, ямар нэгэн сервер дээр байрлуулсан гэж бодъё. Тэгэхээр 24 цагийн турш дэлхийн аль ч өнцгөөс хэн нэгэн хүн хандахад веб тань ажиллаж байхын тулд сервер тань үргэлж асаалттай байх хэрэгтэй гэсэн үг. Онолын хувьд бол Private public IP (NAT-гүй буюу ганцаараа 1 public IP хаягтай) хаягтай дурын тооцоолуур дээр сервер програм суулгаад сервер болгож болох юм. Гэсэн ч тэр тооцоолуурыг 24 цагийн турш ажиллуулах нь хүндрэлтэй. Мөн динамик аипи ашиглах үед бас найдвартай биш зэрэг олон асуудал байдаг. Тиймээс түүнийг хөнгөвчлөх үүднээс гарсан сервер түрээслүүлэх Web server hosting гэсэн үйлчилгээ байдаг.

Веб хостинг гэж юу вэ?

Энэ нь 24 цагийн турш ажиллаж байдаг Мэдээллийн төв (Data Center) гэгдэх тусгай төвд байрласан олон тооны сервер тооцоолууруудыг интернетээр дамжуулан төлбөр авч түрээслэн энгийн хүмүүст веб сайтаа байрлуулах боломж олгодог үйлчилгээ юм.

Тэгэхээр та интернетэд веб сайтaa байрлуулахын тулд 1. Домэйн нэр аваад 2. + Сервер түрээслээд, тэр хоёрыгоо холбоод сервер дээр вебээ байрлуулахад л болох юм.

Веб хостингийн хувьд Shared, VPS (Virtual Private Server), Dedicated server гэсэн ойлголтууд бий. Үнийн хувьд бас нэлээд зөрүүтэй.
Shared болон VPS хостингуудын хувьд нэг тооцоолуурыг олон веб сайтад хуваан түрээслэдэг бол Dedicated хостинг гэдэг нь нэг тооцоолуурыг зөвхөн нэг л түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн үг. Харьцангуй өндөр үнэтэй.Shared хостингийн хувьд бага хэмжээний вебүүдэд зориулсан үнэ хямд байдаг.

Дусал.нэт сайтын хувьд хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
1. Домэйн нэрийн үйлчилгээ. (Дээр дурдсаны дагуу таны вебийн хамгийн чухал зүйл бол домэйн нэр)
2. Хостинг серверийн үйлчилгээ.
Энэ хоёрыгоо аваад хооронд нь холбоод л та веб сайтаа байрлуулах боломжтой. http://web.dusal.net хаягаар орж авах боломжтой.

Харин үүнийг төлбөргүй шийдэх боломж бий юу гэвэл байдаг. Төлбөргүй домэйн нэр, хостинг өгдөг үйлчилгээнүүд интернетэд бий. Гэвч мэдээж та хэрэв веб сайтаа цаашид найдвартай ажиллуулна гэж бодож байгаа бол өөрийн гэсэн домэйн нэрийг худалдаж авах нь найдвартай, бас дараа нь харамсахгүй үйлдэл болох юм.
Мөн төлбөргүй веблог сайтын үйлчилгээг үзүүлдэг сайтууд байдгийн нэг нь манай ажиллуулдаг http://blogmn.net сайт юм. Таны сайтын хаяг http://taniiner.blogmn.net гэсэн домэйн нэр буюу хаягтай байна. Бэлэн загваруудаас сонгох буюу загвараа хийн, эсвэл хийлгэн төлбөргүй ашиглах боломжтой. Мөн та домэйн нэрээ төлбөртэйгээр өөрийн хүссэн www.taniiner.com, www.taniiner.net гэх мэт худалдаж аваад төлбөргүй блогтоо холбон веб сайтаа ажиллуулах хямд бөгөөд хялбар веб сайттай болох боломж ч бас бий.

0 Сэтгэгдэлтэй: