Мэдээлэл

Өмнөговиос сард дунджаар 2,3 сая тонн нүүрс Хятадруу зөөж байна

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн March 19, 2012
             Таван толгой уурхай орчинд Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах хуваарьт 39-н транс тодотгол бүхий комданиуд энэ сарын 30-наас эхлэн хамрагдах юм байна. Эдгээр комданиудын нийт 5845 шигхэг тээврийн хэрэгсэл 2012.03.30-2012.05.04 хооронд буюу 2 сарын хугацаанд үзлэг хийх ажээ. Эдгээр тээврийн хэрэгслийн 90-с доошгүй хувь нь тээвэрлэлт хийдэг хүнд даацын тээврийн хэрэгсэл...
Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах, энэ нь бүр 30 жил үргэжлэх гэрээг Монгол улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн удирдлагуудтай байгуулжээ. Цэвэр усны нөөц багатай Өмнөговь аймагт усны хомсдолд орох аюул нүүрлэх болсныг хэлж ярьж эхэллээ. Нутгийн иргэдийн 30 минут малаа усалдаг байсан худгууд одоо бүгд усгүй болж өдөржингөө хүлээж байж малаа услах шаардлага тулгарчээ. 1 секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байгааг нутгийн иргэдийн талаас илүү хувь нь мэдээгүй байгаа ажээ. Хамгийн...

Булган сумаар зочлоорой

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн March 12, 2012
Өмнөговь аймгийн Булган сумын баруун урдхан довцогт хонхорын урдхан талд нэгэн толгойн хадны ёроолоос урсан гарах рашааныг Булганы рашаан гэдэг ажээ. Энэ рашаанаар хүн мал ундаалж,ногооны талбайгаа услаад зогсохгүй  эмчилгээний зориулалтаар ч ашигладаг байна. Уг рашааныг нутгийн иргэд шүтэн дээдэлж ирсэн бөгөөд энэ рашааны дэргэдэх үзэсгэлэнтэй тогтоц бүхий нэгэн нийлмэл чулуу байдаг ажээ. Түүнийг  конглемерат буюу нийлмэл чулуу гэх агаад зун, намар цагт  энэ нутгийг зорин ир, Булганы рашааныг хүртэж, ховор...

Ахмадуудад гарын бэлэг гардуулав

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр болон албаны бусад хүмүүс аймгийнхаа баруун сумдад ажиллажээ. Энэ үеэрээ аймгийн удирдлагууд Баяндалай, Булган, Сэврэй сумдын ажил үйлсээрээ тэргүүлсэн иргэдэд төрийн дээд одон гардуулж, 90-аас дээш насны ахмадуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит бэлгийг түгээсэн байна. Мөн аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчдад аймгийн Засаг даргын Жуух бичиг болон 90-ээс дээш насны ахмадуудад гарын бэлэг, шагналыг мөн гардуулж...

Өмнөговь аймгийн АН амлалтандаа хүрч, төлбөрөө төлнө

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн March 12, 2012
Сонгууль гэдэг ард түмний тархийг угаах аймшигтай үйл явц юм даа. 2008 оны сонгуульд Өмнөговь аймгийн МАХН буюу одоогийн МАН болоод АН-ын сонгуулийн амлалт нь ард түмний саналд үнэ хаялцах зарчмаар явагдсан. Ард түмэндээ мөнгө амлаж сонгогдсон намын амлалтыг одоогийн сонгуулийн хуулиар авч үзвэл санал худалдаж авсан бэлэн бус нэгж саналын үнэ гэж нэрлэж болох хууль эрхзүйн үндэс үүсээд байна. Өнгөрсөнд ашиглагдсан нэр томъёо өнгөрсөндөө...
МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарантуяа нар тус намаас “Шударга сонгуулийн төлөөх санаачлага” гаргаж байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Намууд сонгуулийн кампанит ажлаа хугацаанд нь эхлүүлэх, бэлэн мөнгө амлахгүй байх зэрэг уриалгыг гаргажээ. Харин сүүлийн үед АТГ-т цөөнгүй аймгийн засаг дарга нар шалгагдаж байгаа талаар дараах мэдэгдлийг хийсэн юм.     МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ: ...

Та ямар үзэлтэй вэ?

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн
Улс төрийн ухааны доктор Орсоогийн Чимэгмаа Хагас жилийн өмнө би улс төрд орохгүй гэж боддог байлаа. Өмнөх нийтлэлүүддээ ч тэгэж бичдэг байлаа. Олон хүн надаас асуух юм. – Чи ийм олон жил гадаадад улс төрийн ухааны доктор хийчихээд тэгээд одоо яагаад эх орондоо эргэн ирж сурсан мэдсэнээ гаргахгүй байна ? Хайран сайхан сурсан мэдсэн зүйл алга боллоо гэж. Та бодоод үз дээ, Би Монголын улс төрд ороод яах вэ, Бөөн мөнгө гаргаж өөрийгөө суртчилах хэрэгтэй болно, есөн шидээр өөрийгөө муулуулна, дээрээс нь өөрийгөө...

Ардчилсан намыг тэжээгч Б.Бадрааг шалгах цаг болжээ

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн March 11, 2012
 Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа найз нөхдийнхөө хүрээнд “Миний зорилго бол шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газрыг гартаа авч, МАХН-ын 10 лидерийг шоронд хийж хоёр дахь удаагаа сонгогдох явдал” гэсэн байдаг. Харин сар шинийн дараахан АН-ын лидерүүдийг дуудан золгох үеэрээ “За, бид энэ сонгуульд УИХ-д олонхи болно гэдэг өнгөрчээ. Угаасаа алдсан байна. Тэгэхээр орон нутагт ядаж хэдэн газарт засаглах...

Урагшгүй хааны увайгүй түшмэдүүд…

Нийтэлсэн Б.Чимэдцэрэн March 03, 2012
Орон нутагтаа хэм­жээгүй эрх мэдлээ бататгаж, хурааж цуглуулснаараа бизнесмэнүүдтэй ч ач тач үзэх Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бад­раа ирэх сонгуулиар намынхаа нэр дэв­шигчдийг амжилттай уралдуулж, шанд нь Засаг дар­гын зөөлөн суудалдаа улам тухлан суухыг илүүд үзэж байгаа бололтой. Орон нутгийн хэмжээнд дархлагдсан гэмээр эрх мэдэлтэн гэхэд ташаарахгүй л нэгэн. Сая­хан суудлаасаа ховхорсон Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Ганц...
 
  

0 Сэтгэгдэлтэй: