[GT-I9300] SIII утсанд зориулсан 4.4.2 SlimKat ROM
Хэдий Samsung Galaxy S III утсанд албан ёсны 4.4 Kit Kat ROM гарахгүй гэдгийг мэдэгдсэн ч томоохон Custom ROM хөгжүүлэгчид, Port-логчдийн 4.4 ROM-ын тоо нэмэгдсээр байна. Үүн дотроос SlimKat ROM бол хамгийн түгээмэл, алдартай ROM-нуудын нэг юм.
ROM суулгах шаардлага:
1. Өөрийн утсан дахь хэрэгтэй зүйлсийг хадгалж авна.
2. Таны утасны цэнэг 60%-аас дээш байх шаардлагатай.
3. Өөрийн компьютертоо өөрийн утасны Driver-ыг суулгасан байх шаардлагатай
4. Settings хэсгээс USB Debugging тохиргоог асаана.
5. Root хийсэн байх.
6. CWM суулгасан байх.
Шаардлагатай файлууд:
1. ROM -оо татна.
2. GAPPS
SlimKat буюу 4.4.2 Kit Kat Rom-оо GT-I9300 төхөөрөмж дээр суулгах
1. Утсаа компьютертоо залгаад, татаж авсан файлуудаа мемори картандаа ил хуулна. Шахсан файлуудыг задалж болохгүйг анхаарна уу!!!
2. USB-ээ салгаад, утсаа унтраана.
3. Дуу нэмэх + Home Button + Унтраах гурван товчоо зэрэг дарж асаана.
4. wipe data/factory reset хэсэг рүү орж Yes гэснийг сонгоно.
Wipe cache болон Wipe Dalvik Cache гэснийг мөн сонгоно.
5. Install zip from SD card хэсэг рүү орж ROM-оо сонгоод суулгана.
6. Мөн Install zip from SD card хэсэг рүү орж татаж авсан GAPPS файлаа сонгож суулгана. Зөвхөн дээр татаж авсан GAPPS файлыг татаж авах бөгөөд өөр GAPPS файл таарахгүй байх магадлалтайг анхааруулъя.
7. Дууссаны дараа Reboot гэснийг сонгож асаана.
0 Сэтгэгдэлтэй: